Mandrake Linux

Суулгах заавар

Тохируулах шаардлага

Мандрак линуксыг суулгахад, ихэнх тохиолдолд хялбархан суулгалт CD –г CDROM хөтлөгчдөө хийгээд машинаа дахин эõлүүлнэ. Цааш заалт 1 –г уншина уу.

САНАМЖ:


Доор Мандрак линуксыг суулгах янз бүрийн аргуудыг жигсаав:

  1. Шууд CD нээс эхлүүлэх (boot хийх)
  2. Windows дээр уян дискээс эхлүүлэх (boot хийх)
  3. Бусад суулгах аргууд


1. Шууд CD-ээс эхлүүлэх

Суулгалтын CDROM boot хийх боломжтой байх ёстой. Ихэнх тохиолдолд CD –г шууд хөтлөгчид хийгээд машинаа дахин эхлүүлнэ. Дэлгэцжэд заавар гарсны дараа [Enter] товчилуурыг дарж суулгалтыг эхлүүлнэ эсвэл [F1] товчилуурыг дарж нэмэлт тусламж авч болно.

САНАМЖ:

Зарим комьпютер шууд CD-ээс эхлүүлэх боломжгүй байдаг. Энэ тохиолдолд та boot уян диск бэлдэх хэрэштэй. Заалт 3 г нарийвчилан харна уу.

[Энэ хуудсын эхэнд]


2. Windows дээр уян диск бэлдэх

Хэрэв таны комьпютер CDROM –оос эхлэх боломжгүй ба дээрхи аргууд бүтэлгүйтвэл, та виндовс дээрээ дараахаар эхлэл уян диск бэлдэх ёстой:

Суулгалтыг эхлүүлэх:

[Энэ хуудсын эхэнд]


3. Бусад суулгах аргаууд

Ямар нэгэн шалтгаанаар таньд дээрхи аргууд хэрэггүй бол (та сүлжээгээр эсвэл pcmcia төхөөрөмжөөс эсвэл ... суулгахыг хүссэн байж болох юм), та ямарч гэсэн эхлэл уян диск бэлдэж аваарай:

Энд уян дискээс эхлэх эхлэл дүрслэлүүд (boot images) жигсаагдсан байна.

cdrom.img CD-ROM-оос суулгах
hd.img Хатуу диск (hard-disk) ээс суулгах (Linux, Windows, эсвэл ReiserFS файл системүүдийн хувьд)
network.img Сүлжээгээр ftp/nfs/http –ээс суулгах
other.img Өмнөх дискүүдэд байхгүй ховорхон хэрэглэгддэг драйверуудийг хэрэглэн суулгах
pcmcia.img pcmcia төхөөрөмжүүдээс суулгах (санамж, ихэнхи pcmcia сүлжээ адаптерууд одоо шууд network.img –г хэрэглэж болдог болсон)
usb.img USB төхөөрөмжүүдээс суулгах: USB сүлжээ адаптеруудыг сүлжээгээр суулгахад эсвэл USB CDROM/CDRW –г cdrom -оос суулгахад хэрэглэж байж болох юм
blank.img Өөрийн Linux kernel –ээсээ суулгах

blank.img бол хамгийн бага дүрслэл (image) бүхий хэрэглэгчийн сонгосон kernel суулгалт юм.

[Энэ хуудсын эхэнд]


Та суулгалтандаа ямар нэг шалтгаанаар стандарт график горим хэрэглэж болохгүй бол текст горим хэрэглэх болно. Тэгэхдээ Мандрак линукс харагдахад [F1] г дараад тушаалын мөрөнд text гэж оруулна уу.

Хэрвээ та хуучин Мандрак линукс системээ аврах хэрэгтэй болсон бол суулгалтын CDROM (эсвэл эхлэл уян дискээ (boot floppy) ) хийгээд Мандрак линукс дэлгэцэнд харагдангуут [F1] ийг дараад тушаалын мөрөнд rescue гэж бич.

Илүү аргачилалын мэдээлэл хэрэгтэй http://www.linux-mandrake.com/drakx/README -г харна уу.

[Энэ хуудсын эхэнд]


Доор суулгалтын үндсэн алхамууд харагдаж байна:

  1. CDROM –г хөтлөгчидөө хийх (эсвэл гаардлагатай бол суулгалтын уян диск хийх) ба машинаа дахин эхлүүлэх.
  2. Мандрак линукс эхлэх мөчид [Enter] товчилуурыг дараад зааврыг болгоомжтой дагаарай.
  3. Суулгалт дууссан бол CD-ROM –г буцааж түлхэж (уян диск мэдээж хөтлөгчдөө үлдэнэ); таны машин дахин эхлэхийг хүснэ. Хэрвээ тэгэхгүй бол гараар дахин эхлүүлээрэй.
  4. Мандрак одоо эхлэх болно. Анх эхэлсний дараа та суулгалтын явцад хэрэглэгчийн данс нээж байхад нээсэн бүх данс болон "root" эрхээр нэвтэрч болно.

Чухал санамж:

"root" данс таныг линукс системд хандах хязгааргүй эрхийг олгодог. Тиймээс та системээ зохион байгуулах тохируулах зорилгоос бусад үед бүү үргэлж энэ хэрэглэгчээр нэвтэрч байгаарай. Өдөр тутмын хэрэглээнд та энгийн хэрэглэгчээр нэвтрээд "userdrake" хэрэгсэл эсвэл тушаалын мөрөнд "adduser" ба "passwd". гэх мэт тушаал бичиж шинэ хэрэглэгч нэмж зохион байгуулж болно.

Танд амжилт хүсье !

[Энэ хуудсын эхэнд]


Мандрак линукс суулгах дэлгэрэнгүй зааварчилгаа ба ихэвчилэн тавигддаг асуултуудын жигсаалт вэб хуудас: